Өнөөдөр В.И Лениний төрсөн өдөр
В.И.Ленин Зөвлөлт холбоот улсын коммунист намыг vндэслэн зохион байгуулагч, Маркс Энглисийн сургаалыг дэлгэрvvлэгч Валидимар Ильич Ленин нь 1870 оны 4 сарын 22-нд сургуулийн захирагчийн гэр бvлд төржээ. Тvvний том ах Александер нь ард тvмний эрх чөлөөний хөдөлгөөний гишvvн байсан ба 1887 онд эзэн хааныг хөнөөх vйл ажиллагааг бэлтгэхэд оролцсон гэж баривчилагдаж алаx ял заагджээ. 1887 онд Ленин гимназаа төгсөөд Казаний их сургуулийн xуулийн салбарт элсэн оржээ. Тухайн жилийнхээ 10 сард xувьсгальч оюутны хөдөлгөөнд оролцсон гэж баривчилагдан улмаар сургуулиасаа хөөгдөн тухайн мужийнxаа кокушкина гэдэг тосгонд цөллөгдөжээ. Жилийн дараа тэрээр эргэн ирээд Марксист нийгэмлэгийн гишvvн болж, 1889 онд Самара хотруу шилжин, 1891 онд Санкт-Петрбургийн их сургуулийн хуулийн салбарт хуулийн шалгалт єгч, улмаар Самара хотын шvvхэд шvvхийн туслахаар ажиллах болжээ. 1893 оны 8 сард Санкт Петрбург руу шилжин сууршив. 1895 оны намар Ленин Санкт Петрбург хотноо ажилчин ангийн чөлөөлөх хөдөлгөөн зохион байгуулж, 1895 оны 12 сарын эхээр тухайн vйл явдлаас болж баривчлагдан хоригдож байгаад 1897 оны 1 сард 3 жилийн хугацаатайгаар Сибирт цөллөгдөв. 1900 онд Г.В.Плехоновтой хамт эх орноосоо гадагш цагаачлан явж Искра сонинг хэвлэн гаргах болов. Оросын социаль демикрат ажилчны намын 2-р хурал дээр Ленин шинээр байгуулах Болшевик Марксист намыг танилцуулан, тэднийг энэ vйл ажилгаагаа дэмжихийг уриаллаа. 1905-1907 оны хєрєнгєтний ардчилсан хувьсгалын ноёрхолын vзэл санааг дvгнэж, социалист хувьсгалын онолыг өргөжvvлэн боловсруулав. 1905 оны 11 сар эхлэх vед Ленин Санк Петрбургт очиж хувьсгалт тэмцэлийн удирдлагийг гартаа авлаа. 12 сард Таммерфорст-д Болшивекуудын анхдугаар их хурлыг зохион байгуулав. 1907 оны 12 сараас ємнє тэрээр цагаачилж байх vедээ бий болгосон нууц бvлгэмээ улам бэхжvvлж тэмцэлээ vргэлжлvvлсээр байжаа. 1912 оны 6 сард Парисаас Краков хvртэл явахдаа Правда сониндоо Болшивикийн vзэл санааны талаарх мэдээллийг цуглуулан нийтэлсээр явжээ. Ийнхvv явахдаа Марксист vйл ажилгааг өөрийн орны чухал асуудлуудад тохируулан боловсруулж байлаа. Дэлхийн 1-р дайны vр Импэрлистийн vзэл санааг өөрчлөн иргэний дайн руу шилжvvлэх уриаг дэвшуулэв. 1917 оны 4-р сарын хєрєнгєтний эсрэг ардчилсан хувьсгалын дараагаар Ленин Петрбургт шилжин ирж социалист хувьсгалыг ялалт руу чиглvvлэн удирдах зуураа хєрєнгєтний засгийн газрын мєрдлєгєєс нуугдаж байлаа. Ийнхvv явахдаа тэрээр порлитарын төлөө өргөн далайцтай хучтэй зэвсэгт бослогийг төлөвлөж байжээ. Тухайн жилийн 10 сарийн 10-нд зэвсэгт бослогийн дараагаар Болшевик намын тєв хорооны хурал дээр Ленинг санал нэгтэйгээр удирдагчаараа сонголоо. 10 сарийн 24-нд Ленин Смолни-д ирж Октябрийн хувьсгалыг гардан хариуцан явуулах болсон. Мєн тэрээр социалист засаглалын удирдлагаар сонгогдлоо. 1918 оны 3-р сарын 18-нд Ленин Москвад шилжин ирж намын тєв хороо болон зєвлєлт засаглалыг нэгтгэн Москвад тєвлєрvvлж, Москва хотыг улсын нийслэлээ болголоо. Энэ цаг хугацааны туршид Ленин социализмд тэргvvлэх шинэ улс тєрийн эдийн засгийг бий болгох зарчмийг шийдвэрлэх талаарx асуудлыг гол зарчимаа болгож байлаа. 1922 онд Ленин хєрєнгєтний ноёрхолын хор хєнєєлийг устгаж чадсан юм. В.И.Ленин нь 1924 оны 1 сарын 21-нд таалал тєгсчээ. 1918 онд тvvнийг алах оролдлого явагдаж тvvний аавыг нь хороосон юм. Тэрээр 1921 онд зvрхний өвчтэй гэдгээ мэдсэн ч өөрийн залгамжлагчаа нэрлэхээс татгалзсан бөгөөд энэ нь тvvнд тvvнийг залгамжлах хvн байгаагvй гэж өөрөө ойлгож байсантай холботой юм. В.И.Ленин нь 1898 оны 7 сард нийгмийн идэвхтэн Надежда Крупская-тай гэрлэж байсан бєгєєд тэд хvvхэдгvй байсан юм.