Нойрсож буй МХБХ –г хэн сэрээх вэ?

2015 оны 2 сарын 24

Монгол хүний бие физиологит хамгийн тохиромжтой спорт нь хөлбөмбөг  байдаг аж. Гэвч манай улс Олон улсын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй дэлхийн 209 орноос рейтинг үзүүлэлтээрээ 193-т бичигддэг байна.

 

Энэ нь манай улсад хөлбөмбөгийн хөгжил дэвшил сүүлийн жилүүдэд уналтад орсонтой холбоотой  гэнэ. Үүнтэй холбоотойгоор  үе үеийн хөлбөмбөгчдийн төлөөлөл, Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын хөл бөмбөгийн холбооны ээлжит Их хурал энэ сарын 27-нд анх удаа нээлттэй зохион байгуулагдахаар болжээ. Тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үе үеийн хөлбөмбөгчид, Монгоын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид өрсөлдөж буй аж. Тухайлбал, үе үеийн хөлбөмбөгчдийн төлөөлөл болох  С.Жамц, Б.Буман-Учрал тэргүүтэй хүмүүс нэр дэвшиж байгаа юм байна.  

Хөл бөмбөгийг улс төрчдөд өгөх үү?, улс төрчдөд өгөхүү? Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд нь үү?  Гэсэн шийдвэрлэх сонголтыг энэхүү Их хуралд МҮХБХ-ноос шалгаруулсан 52 төлөөлөгчид нууц санал хураалтаар шийдэх гэнэ.  “Дэрэн” клубийн ивээн тэтгэгч, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Г.Ганхүү “Анх удаа нээлттэй болох гэж буй уг хуралд Төрийн нөлөөлөл хэрэггүй.Энэхүү хуралд Улс төржих хандлага ажиглагдаж байна. Үүнийг Олон  Улсын хөл бөмбөгийн холбоонд хориглодог. Бид төрийн нөлөөллийг биш төрийн түншлэлийг дэмжинэ. Хөлбөмбөгт  Төрийн оролцоо хэрэггүй” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18037
0 эможи
keyboard_arrow_up