ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
МОНГОЛ УЛСАД:
Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчин, олныг хамарсан осол гэмтлийн талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
2 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23319 хүн өвчилж, 9429 хүн (40.4%) нас барсан байна. 2 дугаар сарын 11-ээс хойш 359 шинэ тохиолдол, 193 нас баралт нэмэгджээ. Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 128 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн A(H9N2) вируст халдвар, албан:
2 дугаар сарын 10-нд шувууны томуугийн A(H9N2) вируст халдварын хүний өвчний анхны тохиолдол Египет улсад бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлжээ.
Тэрээр 3 настай, эрэгтэй. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн бөгөөд өвчтнийг байнгийн тандалтын явцад илрүүлсэн.Тархвар судлалын асуумжаар тэжээвэр шувуутай харьцсан өгүүлэмжтэй, ойрын хавьтлыг илрүүлж судалгаа хийж байна. Одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байна.









