Хавтаст хэрэг шатаасан этгээдэд яллав

2015 оны 2 сарын 24

Цагдаагийн байгууллагад нууцаар нэвтэрч хавтаст хэргээ шатаасан Б-д холбогдох хэргийг Дүүргийн нэгдүгээр прукороын газраас шүүхэд шилжүүлжээ. Б нь хулгайн хэргээр байцаагдаж байхдаа ЦЕГ-ын  Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүлэх мэргэжлийн газраас өөрийн болон бусдын хэргийн байцаалт, нотлох баримттай 22 хавтаст хэргийг хулгайлан шатаасан юм. Прукорорын байгууллагаас түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 234.2, 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.  Эдгээр зүйл ангид шунахайн болон хувийн сэдлээр аж ахуйн  нэгж байгууллагад байгаа баримт бичгийг хулгайлсан , устгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгохоос эхлэн гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. Мөн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад санаатайгаар саад учруулсан бол мөнгөн торгуулиас сар хүртэлх хугацаагаар баривчлах ялтай гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18016
0 эможи
keyboard_arrow_up