УИХ Ноён уулын төлөө тэмцэгчдийг үл ойшоов

2015 оны 2 сарын 23

УИХ битүүний өдөр битүүлэх ч завгүй хуралдсан. Тэд хэлэлцэхийг хойшлуулаад байсан олон асуудлыг тэр өдөр “бөөндсөн” юм. Аливаа баяр ёслолын өмнөхөн, олон нийтийн анхаарал суларсан энэ өдрүүдэд хуулийн төслүүдийг бөөнд нь баталдаг нь УИХ-ын уламжлал гэлтэй болчихож. Намрын чуулган хаалтаа хийхийн өмнөхөнӨрийн удирдлагын тухай, “Урт нэртэй” хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах зэрэг асуудлыг нэг тийш нь шийдвэрлэв.

Хэдийгээр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх асуудлуудаар завсарлага авч, баярын дараагаар хэлэлцэхийг шаардсан ч, олонхи тэдэнд “үгүй” гэв. Иймд асуудлыг битүүний өдөр, намрын чуулган хаахтай зэрэгцэн амжиж баталлаа. Юун түрүүнд чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолын төслийг баталсан юм. УИХ дахь Ардын намын бүлгийн нэлээд хэдэн санал уг тогтоолын төсөлд багтсан гэдгийг ч хэлж байгаа. Ямартай ч тогтоолын төсөл батлагдсан учир хаврын чуулганаас өмнө Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээгээ аваад эхлэх боломж бүрдэж байна.

“Урт нэртэй” хуулийн төслийн журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг зарим гишүүн нэлээд шүүмжилж байсан юм. Үүнийг өөрчлөх төслийг олон удаа өргөн мэдүүлж байсан ч, өмнө нь дэмжлэг авч байгаагүй. Харин энэ удаа өөрчлөлт оруулахаар болж байгаа юм. Уг хуулийн хязгаарлалтад орсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглосон нь тэдэнд улсаас ихээхэн хэмжээний нөхөн олговор өгөх нөхцөлийг бий болгоод байгаа. Иймд энэ байдлыг өөрчилж, “Урт нэртэй” хуулийг цаашид хэрэгжүүлэхийн тулд журамд өөрчлөлт оруулахаар болсон юм.

Монгол Улс өрийн нэгдсэн ойлголттой болох боломжтой болов. Энэ нь Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг баталсан. Энэ хууль батлагдснаар Засгийн газрын зээлийн шугамыг 60-70 хувь хүртэл тэлж өгөх эрх зүйн орчин бүрдэж байна.

УИХ-аар яригдаж, асуудал үүсгэсэн жагсагчдын эсэргүүцэлтэй тулгарсан хууль бол Ашигт малтмалын тухай хууль, тэр дундаа Гацууртын ордыг стратегийн ордод оруулж, ашиглуулахтай холбоотой асуудал юм. Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар тусгай зөвшөөрөл эзэмшиг нь төрийн эзэмшлийг өөртөө авъя гэж үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр нэмж тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байх сонголт хийх боломжийг олгоод байгаа. Түүнчлэн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 байхаар Засгийн газар оруулсан. Харин энэ ордод төр хувь эзэмшихгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тооцож авахаар болжээ. Уг ордоос 10 жилийн хугацаанд олборлох 70 тонн алтыг Монголбанкинд худалдах зохицуулалт хийгээд байгаа юм байна.

Гацууртын ордыг ашиглуулахгүй, Ноён уулыг хамгаалахын төлөө тэмцэн жагсаж, өлсгөлөн зарлаж буй иргэдийг УИХ тоосонгүй. Эдгээр хүмүүс сар шинийн баярын өдөр ч мөн жагсаж, өлсөж байсан. Тэд газрын доор үнэт түүхийн баялагтай Ноён уулыг ухуулж болохгүй гэж тэмцэж байгаа. Тэмцэлээ ч үргэлжлүүлсээр байгаа. Гэвч УИХ хэдийнэ хуулийн төслийг нь баталсан. Иймд одоо ашиглахүлдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17992
0 эможи
keyboard_arrow_up