Төрийн байгууллагуудыг ”Lexus” 470, 570 ”Ланд” 200 автомашин хэрэглэхийг хориглолоо

2015 оны 2 сарын 23

Эдийн засгийн хямралын үед хаа сайгүй зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “Төсвөө хэмнэж, зардлаа танах асуудлыг надаас эхэлье” хэмээн уриалаад байгаа. Харин бодит байдал дээр дарга нарын том машины хэмжээ өөрчлөгдөөгүй, тансаг хэрэглээ буураагүй,  төсвийн зардал нь яг хэвээр үргэлжилсээр байгааг ард иргэд хэлээд байгаа. Тэгвэл эдийн засгийн хямралтай, хаа хаанаа төсөв мөнгөө танаж байгаа энэ үед Ерөнхий сайд нэгэн шийдэлд хүрчээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од  нартай уулзаж,  үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагад  автомашины ашиглалтын талаар судалгаа хийжээ.

Эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга онцоллоо.

 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины  гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд  нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байгааг ч энэ үеэр дурдсан юм.

Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин ашиглуулж байхыг үүрэгдсэн юм.

Ингэхдээ хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17988
0 эможи
keyboard_arrow_up