Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

2015 оны 2 сарын 20

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны хоёрдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 21-нээс хоёрдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17926
0 эможи
keyboard_arrow_up