Сар шинийн өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ч ажиллана

2015 оны 2 сарын 18

Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирж байгаа дуудлагын тоо сар шинийн өдрүүдэд  ерийн  өдрүүдийнхээс 50 хувиар өсдөг гэж яаралтай тусламжийн төвийнхөн хэлж байна. Ийм ч учраас Нийслэлийн түргэн тусламжийн төв цагаан сарын битүүнээс шинийн таван хүртэл өндөржүүлсэн байдалд ажиллахаар зохицуулалт  хийсэн байна. Сар шинийн өдрүүдэд яаралтай тусламжийн төвд жижүүрлэх  эмч, автомашины тоог 40 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.  .  Баярын өдөр ирдэг дуудлагын ихэнх нь осол, гэмтэл болон хоолны хордлоготой холбоотой байдаг аж. Харин дүүрэг болон өрхийн эмнэлгүүд богиносгосон цагаар буюу 10.00-14.00 цагийн хооронд ажиллах юм байна.
Ард иргэдээ сар шинэдээ сайхан шинэлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэхгүй, элдэв осол гэмтлээс сэргийлж сар шинээ сайхан гаргахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17910
0 эможи
keyboard_arrow_up