Цагаан сараар цээрлэх зүйл

2016 оны 2 сарын 08

Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.

Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээнэ.

Эд, мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ.

Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр гэдэг.

Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй.

Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг цээрлэнэ.

Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс билэгдлийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.

Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.

Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17903
0 эможи
keyboard_arrow_up