Өлсгөлөн зарлагсад өнөөдөр шийдвэрээ гаргана

2015 оны 2 сарын 18

Урт нэртэй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Ноён уул”-ыг ухаж алт олборлохыг эсэргүүцсэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх монгол” бүлгэмийн найман гишүүн өлсгөлөн зарлаад долоо хонож байна.

 УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч олонхийн санал авч чадаагүй тул төслийг Засгийн газарт буцаасан. Гэсэн ч өлсгөлөн зогсохгүй гэнэ. Учир нь Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахад л Ноён уулыг ухах болно. Тиймээс Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй гэх эцсийн шийд гартал өлссөөр байх болно. Бидний шаардлага үл оошоовол хуурай өлсгөлөнд шилжинэ  хэмээн Босоо хөх Монгол бүлгэмийнхэн хэлж байна.

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы сүүлийн хуралдаантай. Энэ хурлаар асуудал яаж шийдэгдэхээс өлсгөлөн зарлагсдын хувь заяа шалтгаалах нь. Сар шинийн баяр болж байхад Төрийн ордныхоо гадна өлсгөлөн зарлаад хэвтэж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн хэрэг хэмээн иргэд ярьж байна.

Уул ус, байгаль дэлхийнхээ төлөө амиа үл огоорон хэвтэх тэмцэгчдийг эргэж тойрсон иргэд ч олон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17901
0 эможи
keyboard_arrow_up