Цахимаар газар өмчилж авахаар сонгогдсон иргэд газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна

2015 оны 2 сарын 17

НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолын дагуу Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлын хүрээнд 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагаас хуанлийн 15 хоног үргэлжилж 02 дугаар сарын 09-ны өдрийн 12:00 цагт дууссан. 2 дугаар ээлжийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж, газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ажлын 10 хоног багтан сонгогдсон дүүргийн бүртгэл явагдаж байгаа хэсэгт өөрсдийн биеэр хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна.  Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн байршилд сонгогдсон иргэд дүүргийн ЗДТГ-ын байрны /Орчлон хороолол/ урд талд 27-р хорооны байранд.

Баянзүрх дүүргийн Их цуурай мөн Бага цуурайн амны байршилд сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албаны байранд.

Багануур дүүргийн Тариан булгийн 2 дугаар хэсгийн байршилд болон Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсийн байршилд сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд тус тус бүртгүүлнэ.

Анхаарах зүйл: Иргэд өөрийн оршин суудаг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандах шаардлагагүй бөгөөд зөвхөн өмчилж авахаар сонгогдсон дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандахыг анхаарна уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17843
0 эможи
keyboard_arrow_up