Өнгө өнгийн “Өлсгөлөн” –гийн үнэн нь юу юм бол

2015 оны 2 сарын 17

23 жилийн өмнөх гуравдугаар сарын 7-ны өдөр Ардчиллын алтан хараацай нар анхны өлсгөлөнг зарлаж, тухайн үедээ тэсрэлт хийж байсан юм. Нэг намын дарангуйлал тогтож, нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автсан тэр үед ардчилсан хувьсгалыг эхлүүлнэ гэдэг зориг зүрх шаардсан хэрэг байсныг санаж буй хүн олон бий. Үүнээс хойш болохгүй гэж бодсон бүхий л асуудлыг “өлсгөлөн”  зарлахаар шийдэж Чингисийн талбайд цугладаг болсон зураглал бидэнд хэвийн үзэгдэл мэт болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлийн жишээг дурдьдвал “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн  өлсгөлөн зарлаад байгаа. Тэд монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг ч тоолгүй өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэсэн. Тэгвэл өлсгөлөн зарласан гэх  хүмүүс   “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөнгөөр бууз, сүүтэй цай зөөлгөж байгаа гэнэ. Учир нь дуучин Т.Дэлгэрмөрөн тус хөдөлгөөнд нэгдэхээ мэдэгдэн гарын үсэг зурсан бөгөөд хөдөлгөөний хүмүүстээ сүүтэй цай, бууз аваачиж өгч, “эргэсэн” байна. Энэ мэт олны нүдэнд “өлсгөлөн” зарлах хэсэг бүлэг этгээдүүдийн  “Үнэн ” нь юу юм бол.  Ямартай ч өлсгөлөн зарласан хүмүүс “тухтай” өлсөж байгаа бололтой. Дашрамд дурьдахад, өнөөдөр 12:00 цагт өлсгөлөн зарласан хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17832
0 эможи
keyboard_arrow_up