Баяраар нэмэлт галт тэрэг үйлчилнэ

2015 оны 2 сарын 17

Сар шинийн баяр хаяанд ирлээ. Үүнтэй холбоотойгоор  Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс нэмэлт галт тэрэг гаргахаар болсон байна. Тодруулбал, галт тэрэг өмнөх цагийн хуваарь ёсоор явах боловч нэг удаагийн аялалд гаргадаг галт тэрэгний тоогоо нэмэгдүүлж байгаа аж.

Нэмэлт галт тэргийг энэ сарын 18-аас эхлэн явуулах бөгөөд бүх чиглэлд нийтийн 17 вагон, унтлагын болон тасалгаат вагон тус бүр долоог явуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь энгийн өдрүүдийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17831
0 эможи
keyboard_arrow_up