Улаанбаатарт 4 хэм хүйтэн

2015 оны 2 сарын 17

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 19-нд баруун зүгийн нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

2015 оны хоёрдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 19 буюу шинийн нэгэнд баруун зүгийн нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Хоёрдугаар сарын 18-нд буюу битүүний өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17802
0 эможи
keyboard_arrow_up