Монголын хамгийн өндөр настан нь 109-тэй

2015 оны 2 сарын 16

Монголын уламжлалт цагаан сараар тухайн жилийн өндөр настнаа тодруулж, монгол улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлгээ хүргэдэг уламжлалтай. Чингис хааны үеэс өндөр настныг хүндэтгэн төрийн хишиг хрүтээдэг уламжлал ч байсан юм. Энэ жилийн "Галзууруулагч" хонин жилийн хүндтэй золголт ч хамгийн өндөр настнаасаа эхэлнэ.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр, энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 ба түүнээс дээш наслаад байгаа буурал  улсын хэмжээнд 120 хүн байгаа бүртгэл гарчээ. Тэдний 18 нь эрэгтэй, 102 нь эмэгтэй байна. Өндөр настнуудын хамгийн ахмад нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн Лувсангийн Данзан гэгч буурай 109 настай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17792
0 эможи
keyboard_arrow_up