Фейсбүүкээр согтууруулах ундаа сурталчилбал 10 саяар торгоно

2015 оны 2 сарын 16

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан, иргэн, аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчид архи согтууруулах ундааны зар сурталчилгаагаа цахим сүлжээг ашиглан тарааж байгаа нь хууль бус гэдгийг ШӨХТГ-аас анхааруулж, мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, иргэн Б.Баттулга нь “АПУ” ХК-ийн “Болор”, “Экс” архийг Монгол Улсын зар сурталчилгааны тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг ноцтойгоор зөрчин “facеbook” хаягаар сурталчилж байжээ. Энэ асуудалтай холбогдуулан “АПУ” ХК болон “Скай трейдинг” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч, хууль бус үйлдэлийг зогсоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17766
0 эможи
keyboard_arrow_up