БАЯРТ МЭДЭЭ: Сүүн бүтээгдэхүүний үнэ 200-3000 төгрөгөөр хямдарчээ

2015 оны 2 сарын 16

Баярын өдрүүдээр сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнэ нь өсдөг билээ. Тэр ч утгаараа “Сүү” ХК-ийн ачаалал жил бүрийн баяраар хоёр дахин нэмэгддэг байна.  Тус компани энэ жилээс эхлэн Шинийн 1-нээс бусад өдөр ажиллахаар болсон тухайгаа өнөөдөр мэдээллээ.

 

“Сүү” ХК-ны гүйцэтгэх захирал Б.Гантулга “ Манайх өнгөрсөн оны намар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1500 үнээний эрчимчсэн мал аж ахуйн фермтэй болсон. Тус фермээс хоногтоо долоон тонн сүү гарган авч эхэлсэн. Тиймээс  хэрэглэгчидээ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тасраахгүйн зэрэгцээ үнээ бууруулсан. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ 200-2000 төгрөгөөр бууруулсан бол ааруулаа 300 төгрөгөөр хямдруулсан. Мөн бид зөвхөн бүтээгдэхүүнээ хямдруулаад зогсохгүй  “Миний монголын сүү”-ний худалдан авалт тутмын 30 төгрөг нь “Ахмад настнуудаа дээдэлье” уриан дор төслийн уралдаан хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь бид сар шинийн баяраар өөрийн харьяат хороо, дүүргийн ахмадуудаа баярлуулдаг байсан  бол энэ жилээс нийслэлийн бүх ахмадаа баярлуулхаар болсон нь энэ юм” гэв. Хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг “Миний Монголын сүү” 200 төгрөгөөр хямдарсан бол 0.5 литрийн элекстэр сүү 250 төгрөгөөр, хорхой ааруул савлагаанаасаа шалтгаалан 300-3000 төгрөгөөр хямдарчээ. Энэхүү хямдрал энэ сарын 04-нөөс эхэлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17762
0 эможи
keyboard_arrow_up