НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

2015 оны 2 сарын 16

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2 дугаар сарын 17-ны өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улаанбаатар Их сургууль орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг батлах тухай
  •  Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай
  •  Журам батлах тухай / Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам /
  • Хөтөлбөр батлах тухай / Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр /
  • НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай / асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17734
0 эможи
keyboard_arrow_up