Улаанбаатарт 5 хэм хүйтэн

2015 оны 2 сарын 16

2015 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 17-ноос хоёрдугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 18-нд баруун болон төвийн нутгийн хойд,19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. өвийн нутгийн хойд, 19-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17720
0 эможи
keyboard_arrow_up