Гал нээсэн зэвсэгт этгээдийг хөнөөлөө

2015 оны 2 сарын 15

Данийн нийслэл Копенгаген хотод өчигдөр  кафе,  сүмд зэвсэгт этгээд гал нээж хоёр хүний амийг хөнөөж, таван хүнийг шархтуулсан халдлага гарчээ. Энэ халдлагын сэжигтнийг өнөөдөр   Нёрребро дүүрэгт цагдаа нар буудаж хөнөөсөн болохыг мэдээлж байна. 55 настай сэжигтэн эрэгтэй цагдаа нартай буудалцах үеэр амь үрэгджээ. Одоогоор түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй юм.

Тайван байдаг Копенгаген хотын гудамжуудад амралтын өдрөөр гарсан халдлагын дараа бүрэн зэвсэглэсэн цагдаа нар холхиж, нисдэг тэргүүд эргэлдсэн түгшүүртэй байдал үүссэн байна. Копенгаген хотын “Krudttonden” кафед шог зураач Ларс Вилкс “Хэвлэлийн эрх чөлөө ба бурхныг гутаан доромжлох” асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байх үеэр зэвсэгт этгээд гал нээсэн аж. Халдлагын улмаас нэг хүн амь үрэгдэж, гурван цагдаа гэмтэж бэртсэн аж. Үүнээс ердөө цагийн дараа халдлага кафегаас таван км зайтай орших жүдийн сүмд зэвсэгт этгээд гал нээж, нэг хүний амийг хөнөөн, хоёр цагдааг шархтуулжээ. Данийн цагдаа нар энэхүү хоёр халдлагыг нэг хүн үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17718
0 эможи
keyboard_arrow_up