Үндэсний бөхийн цуврал барилдаан эхэллээ

2015 оны 2 сарын 15

 Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өчигдрөөс  “Монгол бөхийн өргөө”-нд эхэллээ.

2-р сарын 14. 14.00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит “Сумын цолтны барилдаан” болов.

    /Түрүү бөхөөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат, сумын заан С.Очирбат тодорч, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, сумын заан Х.Энхчулуун үзүүрлэлээ/

2-р сарын 15. 14.00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит “Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

2-р сарын 17. 14.00 цагаас “Өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан” болно.

2-р сарын 18. 14.00 цагаас “Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан” болно.

Энэ өдрийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй. Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг битүүний өглөө "Бөхийн өргөө"-ний кассаар худалдаална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17712
0 эможи
keyboard_arrow_up