Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Монголд ирнэ

2015 оны 2 сарын 15

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, 33 дахь түрүү хүртсэнээсээ хойш анхны удаа эх орноо зорин ирэх гэж байна. Тиймээс Хакүхог дэмжигчид “Чингис хаан” нисэх онгоцны буудалд түүнийг тосохоор цуглаж байгаа гэнэ. Их аварга өнөөдөр 16.20 цагийн үед эх орондоо бууна.

Мэргэжлийн сумо бөхийн түүхэн дэх хамгийн дээд амжилтын эзэн болоод буй Их аварга Хакүхо М.Даваажаргал сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг “Бөхийн өргөө”-нд саатаж үзэх бодолтой байгаа аж. Энэ удаа их аварга сар шинийн өдрүүдэд Монголдоо байж амжихгүй бөгөөд битүүнд Япон руу буцаж нисэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17711
0 эможи
keyboard_arrow_up