Сүүгээр олон төрлийн амттан бэлдэе

2015 оны 2 сарын 17

Монголын Хүнсчдийн Холбоо, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ, төрийн бус байгууллагуудтай хамтран “Сүүтэй Монгол” үндэсний аяныг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулах энэхүү аянаар эх орондоо бэлтгэсэн сүүгээр олон төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийг өдөр тутмынхаа хоол хүнсэндээ үндэсний үйлдвэрийнхээ шинэлэг сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх зорилготой.

Учир нь, хот, суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс 2 дахин бага, хангамж жигд бус. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн зөвхөн 24 хувийг дотоодын бүтээгдэхүүнээр хангана гэдэг нь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай манай орны хувьд туйлын хангалтгүй үзүүлэлт аж. Иймд сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүнийг дэмжсэн малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн эргэлт, нийлүүлэлтийг дэмжиж, иргэдээ экологийн цэвэр, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч буй. Иймээс зохион байгуулагчид нийгмийн сайн сайхны төлөөх “Сүүтэй Монгол” Үндэсний аянаа энэ сарын 16-нд ХХААЯ-нд нээхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17700
0 эможи
keyboard_arrow_up