Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

2015 оны 2 сарын 14

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг тул нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийж байгаа.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол хязгаарлал тогтоосон бүсэд хоёрдугаар сарын 14-ний бямба гарагт буюу өнөөдөр, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол  энэ сарын 15-ны ням гарагт буюу маргааш өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд авто  замын хөдөлгөөнд оролцоно. Мөн түр зохицуулалтаар Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа

Энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус иргэдэд үйлчилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17695
0 эможи
keyboard_arrow_up