Хайрын сандал нээлтийн ажиллагаа болно

2015 оны 2 сарын 16

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэгээн хайрын, хосуудын гэх өвөрмөц баярын энэ өдөр “Хайрын сандал”-ын нээлтийн үйл ажиллагаа болох юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг, “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд оролцох юм. Хаврын урь орж, хайрын өдөр айлчлаад буй энэ өдрүүдэд хосууд та бүхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалахдаа “Хайрын сандал”-д тухлан, хамтдаа зургаа авхуулах боломжийг бүү алдаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17694
0 эможи
keyboard_arrow_up