Иргэд Япон улс руу визгүй зорчдог болно

2015 оны 2 сарын 14

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-нд Япон улсын Токио хотноо айлчилж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй гурван жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм.

Айлчлалын үеэр яригдсан нэг чухал асуудал бол парламентын гишүүдтэй яриа хэлэлцээрийн сэдэвт ороогүй ч дипломат паспорт эзэмшиж байгаа иргэдэд тус улсад визгүй зорчих боломж гаргах, иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгох хүсэлт тавьсан байна.

Албан ёсоор энэ талаар хүсэлт тавьж, ажил хэргийн шатанд яригдаагүй ч удахгүй УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад хийх айлчлалын үеэрээ энэ талаар үр дүнтэй хариу сонсох байх хэмээн албаны хүн мэдээлсэн юм. Юутай ч өндөр хөгжилтэй, Азийн таван бар улсын нэг Япон руу харилцан хөнгөлөлттэй нөхцлөөр, цаашлаад визгүй зорчдог болчихвол манай улсын хувьд аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон ач холбогдолтой.

Одоогийн байдлаар манай улсын иргэд Хятад, ОХУ, Белорусь, Гонконг, Гүрж, Израиль, Куба, Казахстан, Лаос, Макао, Малайз, Молдав, Сингапур, БНАСАУ, Турк, Тажикистан, Туркменистан, Украин, Филиппин зэрэг улс руу 12-90 хоногийн хугацаатай визгүй зорчих эрхтэй байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17691
0 эможи
keyboard_arrow_up