П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

2015 оны 2 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр гардуулан өгөв.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг 60 жилийн ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын хүн ардын эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэгэн жарны турш өөрсдийн мэдлэг, боловсрол, авьяас чадвараа дайчлан ажилласан тус эмнэлгийн үе үеийн хамт олны хичээл, зүтгэлийг үнэлж Монгол Улсын төрийн дээд одон- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17690
0 эможи
keyboard_arrow_up