Бурхан бологсдыг эл оршуулах явдал гарах болжээ

2015 оны 2 сарын 13

СХД-ийн 21-р хороо “Давааны зөрлөгийн хашааны гадна нас барсан хүүхдийн цогцос байна” гэсэн мэдээллийг өчигдөр 15:05-д авч шалгахад хашааны гадна цагаан даавуун материалаар биеийг нь ороож толгойг хадгаар боосон шашны зан үйлийн дагуу оршуулсан байдалтай , хэн болох нь тодорхойгүй 35см урттай нас тодорхойгүй эрэгтэй хүүхдийн цогцосыг олдсон байна. Уг  хэргийг одоогоор  шалгаж байгаа аж.

Сүүлийн үед нас барагсдыг шашны зан үйлээр  эл оршуулах явдал гарсаар байгаа аж. Энэ нь бусдад муу нөлөө үзүүлэх, хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа зүйл учираас  холбогдох байгууллагууд хориглож, шалгалтын  ажиллагаа явуулаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17657
0 эможи
keyboard_arrow_up