Одонгийн мөнгийг ирэх даваа гаригаас олгоно

2015 оны 2 сарын 13

“Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаасар шинийн баярын өмнө 100, 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Энэ жил ч мөн адил цагаан сарын өмнөхөн буюу ирэх даваа гаригт олгохоор болжээ. 2015- 2016 оны улсын төсвийн урсгал зардалд Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Үүнтэй холбогдуулан нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн “Алдарт эх”-ийн I, II одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлсэн бөгөөд хийлгээгүй эхчүүдэд мөнгийг өгөхгүй юм байна. Учир нь нас барсан эхчүүдийг хасалт хийлгээгүйн улмаас мөнгө нь шилжих тохиолдол өмнө жилүүдэд гарч байсан аж. Тиймээс энэ жилээс мөнгө олгохын өмнө баталгаажуулалт хийдэг болж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17632
0 эможи
keyboard_arrow_up