Нийтийн тээврийн автобуснууд камертай болжээ

2015 оны 2 сарын 13

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар , Нийслэлийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулж буй. Энэ хүрээнд өчигдрөөс нийтийн тээврийн автобуснуудад хяналтын камер суурилуулж эхлэв. Ингэснээр хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдтэй хариуцлага тооцох ,автобусны хөдөлгөөнд саад учруулдаг жолооч  нарт арга хэмжээ авах, автобусны зогсоолыг чөлөөлөх нөхцөл бүрдэх юм байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болд “Нэгдүгээр эгнээгээр явсан болон автобусны зогсоол дээр зогссон тээврийн хэрэгслүүдэд энэ арга хэмжээний хүрээнд шалгалт хийсэн. Нийт 915 тээврийн хэрэгслийг шалгасан. Үүнээс 193 зөрчил гэрийнх нь хаягаар илрүүлэн торгуулийн хуудас хүргүүлээд байна.” гэв. Автобусанд байрлуулсан камеруудыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хянах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17617
0 эможи
keyboard_arrow_up