Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 2 сарын 13

09:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор “Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Мэдээлэл технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд зохион байгуулна. Утас: 70111090, 70009990

09:00 цагт Эрүүл мэндийн салбарын хүрээнд бодлогоо тодорхойлж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэсэн асуудлуудаа хэлэлцэх Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Эрүүл мэнд, спортын яамны А зааланд эхэлнэ.

11:00 цагт МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын Холбоо ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, нэг ахмад настанд гэр бэлэглэнэ Үйл ажиллагаа МАХН-ын төв байранд болно.

11:30 цагт Монгол улсын Гавъяат багш, Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Бандид "Хөдөлмөрийн баатар" цол олгохыг дэмжиж, шавь нар болон түүнийг дэмждэг хүмүүс гарын үсэг цуглуулах аяны нээлт Спортын төв ордон, Боксын үндэсний шигшээ багийн зааланд болно.

12:00 цагт  Монголын Залууучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран зохион байгуулж буй хайрын шүлгийн "Цагаан уул" наадам Улаанбаатар чуулгийн байранд болно.

13:00 цагт "Монгол Агуулга" төвийн дэргэдэх "V" редакциас валентины баяр, цагаан сарыг угтан “Чин сэтгэлийн бэлэг” цуврал номын нээлт Монголын Залуучуудын Холбооны 2 давхарт 209 тоотод болно.

14:00 цагт Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын ШБЛ "КЭС-БАСКЕТ" ТББ, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоотой 2015 онд хамтран ажиллах гэрээ, хэлэлтцээрт гарын үсэг зурна. Арга хэмжээ Буянт-Ухаа спортын ордны VIP өрөөнд болно. Утас: 99178373, 99285651, 91695561

18:00 цагт Төрийн соёрхолт инженер Н.Нацагням залуустай чөлөөт сонирхолтой ярилцлага хийнэ. Ярилцлага Хүмүүнлэгийн их сургуулийн зүүн талд Кибер төвийн баруун урд талын харуултай хаалгаар ороод Монгол хэвлэл компанийн байрны баруун жигүүрт байрлах ДМ нэгдлийн байранд болно. Утас:99327972

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17605
0 эможи
keyboard_arrow_up