Сар шинээр микро автобус захиалагаар үйлчилнэ

2015 оны 2 сарын 12

Сар шинийн өдрүүдэд хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микроавтобусны  захиалгат үйлчилгээг энэ сарын 19-21-нийг дуустал явуулахаар болжээ. Баярын өдрүүдээр үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус,туслах17чиглэлд 96 бага багтаамжийн микроавтобус бүгд 757 тээврийн хэрэгсэл  ажиллах юм.

Шинийн 1, 2, 3 буюу энэ сарын 19, 20, 21-ний өдөр  08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл үйлчилэхээр болжээ. Мөн шинийн 4 буюу энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарах юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17598
0 эможи
keyboard_arrow_up