Улсын хэмжээнд гэмт хэргийн тоо 11.7 хувиар өсчээ

2015 оны 2 сарын 12

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны нэгдүгээр сарын байдлаар ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 1 дүгээр сард 2960 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 309 хэрэг буюу 11.7 хувиар өсчээ. Энэхүү гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг , бусдын бие махбодид гэмтэл учруулах, аж ахуйн эсрэг  зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн гэмт хэргийн улмаас 991 хүн гэмтэж, 169 хүн нас барсан нь өмнөх оны мөн үейинхээс гэмтсэн хүний тоо 227 буюу 29.7 хувь, нас барсан хүний тоо 24 буюу 16.6 хувиар нэмэгдсэн байна. Харин гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2681 болж, 125 буюу 4.7 хувь нь  18 хүртлэх насны хүүхэд, 99, буюу 37.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17579
0 эможи
keyboard_arrow_up