Ахмад гавьяатууд нэгэн дор цуглалаа

2015 оны 2 сарын 12

Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж “Хан-Уул” дүүргийн II хорооны Засаг дарга Ч.Наранцэцэг хорооныхоо ахмадуудыг хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. Тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB City” ресторанд  төр нийгмийн болон урлаг  соёл, аж ахуй комбинатын  50 гаруй ахмад зүтгэлтэн  цугласан юм.  Энэ үеэр “Хан-Уул” дүүргийн II хорооны Засаг дарга Ч.Наранцэцэг “Бид жил бүр уламжлал болгон ахмадуудаа хүлээн авч, гарын бэлгээр урамшуулдаг. Одоогоор 1200 гаруй ахмад оршин сууж байна. Үүнээс харьяалалгүй ахмадуудаа маргааш бид хүлээн авна. Өнөөдрийн энэхүү  уулзалтын “Сэлэнгэ” трейд хамтран зохион байгуулж байна. Манай хороо бусад хороодтой харьцуулхад үе үеийн төр нийгмийн ахмад зүтгэлтэнүүд оршин суудаг арвин түүхтэй юм.”  гэв. “Хан-Уул” дүүргийн II хороонд СТА  цолтой ахмадууд олон байдаг  гэдгийн энэ үеэр онцолсон бөгөөд хөдөлмөрийн баатар цолтой ахмад гурав, ударник буюу хөгжим тоглодог улсын цолтой ахмад нэг, тус тус оршин суудаг юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17577
0 эможи
keyboard_arrow_up