Монгол улсын нэг иргэнд жилд 19 литр архи, 32 литр шар айраг ноогдож байна

2015 оны 2 сарын 12

Манай улсын насанд хүрсэн нэг иргэнд жилд дунджаар 19 литр архи, 32 литр шар айраг ноогдож байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.

 

Өнөөдөр монгол улсын хэмжээнд 95 орчим аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байна. Өнгөрсөн онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн болон импортлосон архины хэмжээг харьцуулж үзэхэд маш өндөр архины хэрэглээтэй гэсэн тоон үзүүлэлт гардаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Мөн архины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. 2013 оны статистик тоо баримтаар 7823 дэлгүүр согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээ явуулдаг гэсэн судалгаа байна. Нийт гэмт хэргийн 25.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг, захиргааны зөрчил гаргасан нийт зөрчлийн 7.5 хувь нь согтуугаар гаргасан судалгаа байдаг.

Согтуугаар үйлдэгдэж буй зам тээврийн осол хэргийн тоон үзүүлэлт
Snapshot_2014-12-03_120807

 
 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17563
0 эможи
keyboard_arrow_up