ОНЦЛОХ ЖИГЭЭ: Өөрийн аватар зурагтай, ориг нэр, устай жиргээч

2015 оны 2 сарын 12

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийн зураг, гарын үсэгтэй “Эрүүл ус” нэртэй цэвэр усыг худалдаанд гаргаад байна. Ингэхдээ усны саван дээрх өөрийн зурагны дор “Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга,  Засаг дарга О.Амгаланбаатар” хэмээн бичиж гарын үсгээ зуржээ.

Түүний энэ үйлдэл нь өөрийгөө рекламдаж, ундны усаар улстөржин шоудаж байна гэх олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Түүнчлэн хэдий зургаа байрлуулсан ч Аймгийн засаг даргын албан тушаалын дээр намынхаа нэрийг байрлуулсан нь сурталчилгааны шинжтэй болсныг илтгэж байна гэх хүмүүс олон байгаа юм.
Тэгвэл энэ асуудлаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр Говь-Алтай аймагт тулгамдсан ундны цэвэр усны асуудлыг үе үеийн Засаг дарга нар өдий хүртэл шийдэж чадаагүй. Бид энэ асуудлаа шийдэхэд 80 тэрбум төгрөг зарцуулагдах байсан ч 1.4 тэрбум төгрөгөөр “Эрүүл ус” төслийг хэрэгжүүлэн шийдэж чадлаа. Яагаад өөрийнхөө нэрийг бичиж, зургаа тавьж болохгүй гэх хариултыг өгөөд байгаа билээ.

Тэгвэл твиттер орчинд энэ асуудал нэлээд шүүмжлэлийг дагуулж эхэлсэн бололтой. Учир нь өнөөдөр хэсэг твиттерчид  "аккаунтаа өөрийн аватар зурагтай, ориг нэр, устай бүгдэнтэй нь найз болно" гэж жиргээж байгаа. Ингээд тивттер орчинд  доорхи сонирхолтой жиргээнүүдээс хүргье.

-"Нэг муу засаг дарга өөрийн зурагтай устай болоод байхад улсын маань Ерөнхийлөгч яагаад болохгүй гэж"

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17562
0 эможи
keyboard_arrow_up