ШӨХТГ "Мобиком"-ийн талаар ташаа мэдээлэл өгсөн үү

2015 оны 2 сарын 12

Улаанбаатар хот – Мобиком Корпораци нь олон улсын жишгийн дагуу дугаар хадгалах үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хэрэглэгчиддээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Уг үйлчилгээний давуу тал нь хэрэглэгч гадаадад зорчих болон өөр бусад шалтгаанаар түр хугацаагаар өөрийн утсаа ашиглахгүй тохиолдолд бага хэмжээний төлбөр төлж, дугаараа хадгалуулах юм. Манай корпораци нь хэрэглэгчиддээ уян хатан нөхцөл санал болгож байгаа бөгөөд дугаар хадгалах үйлчилгээний эхний гурван сар нь үнэ төлбөргүй ба уг үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах бол сар тутамд 5,000 төгрөг төлнө.

Үүрэн утасны дугаарлалт нь тухайн оператор компанийн хувьд дахин ашиглагддаг хөрөнгө бөгөөд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дахин худалдах боломжгүй тул энэхүү нөхцлийн өөрчлөлт нь Мобиком Корпорацийн бодлого болон олон улсын харилцаа холбооны нийтлэг зарчимд нийцэж байгаа юм. Уг үйлчилгээг нэвтрүүлэхээс өмнө идэвхгүй дугаартай хэрэглэгчид гаднаас дуудлага, мессеж хүлээн авахдаа ямар ч төлбөр төлдөггүй байсан бөгөөд энэ нь бизнесийн зөв шийдэл биш байсан юм.

Иймд бусад хэрэглэгчээс дуудлага, мессеж хүлээн авах хүсэлтэй байгаа бол уг үйлчилгээнийхээ төлөө төлбөр төлөх ёстойг ойлгох нь зүйтэй. Харин түр хугацаагаар гадаадад зорчих эсвэл манай үйлчилгээг хэрэглэх шаардлагагүй үедээ хэрэглэгч эхний гурван сардаа ямар ч үнэ төлбөргүй, харин дөрөв дэх сараас эхлэн бага хэмжээний төлбөр төлөн, дугаар хадгалах үйлчилгээг идэвхжүүлэх бүрэн боломжтой.

Мобиком Корпорацийн зүгээс уг үйлчилгээний нөхцлийн өөрчлөлтийн талаар хийсэн мэдэгдэл нь ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд зарим хэрэглэгч маань тодорхой бус байдлаар хүлээн авсан бол хүлцэл өчье. Бид хуулийн дагуу энэхүү үйлчилгээний нөхцлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэрэгжиж эхлэх өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс арван хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд үүний улмаас манай хэрэглэгчид огт хохироогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрэглэгчид маань 2014 оны 12 дугаар сарын 05-ныг хүртэл дугаар хадгалах үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой байсан ба одоо ч идэвхжүүлэх сонголт нь нээлттэй байгаа билээ.

ШӨХТГ нь олон тооны гар утасны дугаарыг дахин худалдаалах зорилгоор хадгалдаг иргэдээс ташаа мэдээлэл авсан гэж бид үзэж байна.

Манай үйлчилгээтэй холбоотой бүхий л асуудлаар дэлгэрэнгүй тайлбар авахыг хүсвэл Мэдээллийн нэгдсэн төвийн 2222 утас руу 24 цагийн турш залгаж болно гэх тодруулга гаргасан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17561
0 эможи
keyboard_arrow_up