Ногоон уутны талаарх судалгааны дүн өнөөдөр гарна
2014 оны 4 сарын 21
Нийслэлчүүдэд тарааж байгаа хогийн ногоон уутыг цаашид тараах үгүйг шийдэх санал асуулга өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдсан. Өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн санал асуулгад нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамрагдсан бөгөөд МОХ-ны дэргэдэх “Сор гоо” клубын 152 судлаач айлуудаас саналыг цаасаар авсан байна. Энэхүү асуулгын нэгдсэн дүн мэдээ өнөөдөр гарах юм байна.
Нийслэлчүүдэд тарааж байгаа хогийн ногоон уутыг цаашид тараах үгүйг шийдэх санал асуулга өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдсан. Өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн санал асуулгад нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамрагдсан бөгөөд МОХ-ны дэргэдэх “Сор гоо” клубын 152 судлаач айлуудаас саналыг цаасаар авч байгаа юм. Энэхүү асуулгын нэгдсэн дүн мэдээ өнөөдөр гарна.
Санал асуулгын дүнг энэ сарын 24 буюу пүрэв гаригт болох Нийслэлийн Удирдлагийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хогийн уутыг цаашид тараах эсэх нь шийдэгдах юм.
Дашрамд дурдахад, судалгааны дүнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэс , Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, АНУ-ын Азийн сангийн төлөөлөл, “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон” холбоо хяналт тавьж ажиллах юм байна. Мөн санал асуулгыг явуулахад нийслэлийн төсвөөс дөрвөн сая 989 мянган төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна.

- See more at: http://society.time.mn/content/44345.shtml#sthash.cNommzVh.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1755
0 эможи