Улаанбаатарт 6 хэм хүйтэн

2015 оны 2 сарын 12

2015 оны хоёрдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны хоёрдугаар сарын 13-наас хоёрдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 16-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд говь талын нутгаар, 15-нд баруун зүгийн нутгаар секундэд т¿р зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1хэм  дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17524
0 эможи
keyboard_arrow_up