Зорчигчид автобусаар 10-60 хоног зорчих мөнгөө картандаа байршуулна

2015 оны 2 сарын 11

Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо цахим картаар үйлчлүүлнэ. Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусаар үйлчлүүлдэг иргэдийг бэлэн мөнгөөр бус цахим карт уншуулж тасалбар авдаг болгох ажлыг эхлүүлэхэд бэлтгэж байгаа юм байна. Автобус компанийнхан ч хөнгөлөлтийн үнэмлэх шалгах, үнэмлэхгүй бол мөнгө төлүүлэх зэрэг хүндрэл үүсэхгүй аж. Түүнчлэн автобусны цахим картыг тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжинэ.
Зорчигчид  автобусаар 10-60  хоног зорчих мөнгөө картандаа байршуулж болох юм. Мөн  10.000-120.000 төгрөгийг картандаа хадгалах боломжтой юм байна. Гэхдээ бэлэн мөнгөөр зорчих эрхийг хэвээр үлдээх ба “Карт ав” гэж хүн бүрийг шахахгүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17504
0 эможи
keyboard_arrow_up