Газар өмчлөх өргөдлөө ажлын 10 хоногт багтаан баталгаажуулна

2015 оны 2 сарын 11

Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм. Мөн зарлагдсан 5 байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгарууллаа.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг 2 дугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК  ажил гүйцэтгэнэ.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17501
0 эможи
keyboard_arrow_up