Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна

2015 оны 2 сарын 11

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг хамруулан хэлэлцүүлэг хийлээ. Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлыг хангуулахад төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн явцад тавигдах дотоод хяналтыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдэж буй уг хэлэлцүүлэгт ХХААЯ, МХЕГ, НМХГ болон дүүргийн холбогдох чиглэлийн улсын байцаагчид, УСУГ, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр савласан ус болон суурин газрын хүм амын ундны усанд хийсэн хяналт шинжилгээ, шалгалтын талаар танилцуулж, ярилцлага өрнүүлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17495
0 эможи
keyboard_arrow_up