Монголд үйлдвэрлэж буй автобус хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулан тоноглогдож байна
2014 оны 4 сарын 21
Монголд анх удаа “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулж байгаль орчинд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобус үйлдвэрлэж эхэлсэн билээ. “Экобус” ХХК-г “Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. Уг автомашины үйлдвэрт үндэсний стандартын шаардлага хангасан Евро-4 стандартын байгаль орчинд ээлтэй J-800 цувралын эко дизель хөдөлгүүртэй утаагүй автобусыг үйлдвэрлэж эхлээд байна. Автобусны урд хаалганы хэсэгт төлбөрийн цахим карт унших боломжийг шийдэж өгчээ. Үйлдвэр жилдээ 120 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тэрээр уг үйлдвэрлэж буй автобус нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулан тоноглогдож байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1749
0 эможи