Хүүхдээ хаях гэмт хэргийг бууруулхад цагдаа, эрүүл мэндийнхэн хамтарна

Дөнгөж төрсөн нярай хүүхдээ орц, хонгил гудамжинд хаядаг, үүнээс болоод нялхас эндсэн хэрэг гарсаар байна. 2013 онд ийм гэмт хэрэг 11 гарсан бол өнгөрсөн онд 18 болж, 33.4 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 2703 эмэгтэй үр хөндүүлсэн бол 261 хүүхэд амьгүй төржээ. Гэтэл эсэн мэнд төрсөн үрээ хаяж, аминд нь аюул учруулж буйн цаад шалтгаан нь юу болох, үүнээс урьдчилан сэргийлэх, ийм гэмт хэргийг бууруулахын тулд Цагдаагийн болон Эрүүл мэндийн байгуулагын мэргэжилнүүд өчигдөр энэ сэдвээр ярилцсан юм. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Т.Ариунтуяа “Цагдаагийн байгууллагад хүүхэд хаях, дутуу төрсөн ураг олдох зэрэг хэрэг бүртгүүлэх нь ихэссэн. Хүүхдээ хаях нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд хурдан илрүүлэх гарцыг бид эрэлхийлж байна.” гэв.









