Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 2 сарын 11

09:00 цагт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч хуульч нь “Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал”-д заавал хамрагдсан байх үүргийн биелэлтийг хангуулах үүднээс Монголын Хуульчдын холбооноос даатгалын компаниудтай хамтран өмгөөлөгчдийг даатгалд хамруулах үйл ажиллагааны нээлт Хуульчдын холбооны 301 тоотод болно. Утас: 98066116

09:00 цагт  МУИС-ийн дугуй зааланд “XXI зууны Монголын нийгэм: Хөгжил, өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар 2013-2014 онуудад МУИС-ийн Социологи, Нийгмийн ажил, Улс төр судлал, Антропологи-Археологи, Боловсрол, сэтгэл судлал зэрэг найман тэнхимийн эрдэмтэн багш нарын оролцоотой, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотыг хамруулсан хийсэн  судалгааны тайлан хэлэлцүүлнэ. Утас: 96097389

09:00 цагт ЮНЕСКО БСШУЯ, БОНХАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалт Засгийн Газрын XI байрны II давхрын хурлын танхимд үргэлжилнэ. Утас: 70105652, 99069190

09:20 цагт НДЕГ-ын байранд 2015 онд ЭМД-аар үйлчлэх хувийн эмнэлэг, рашаан сувилалуудтай байгуулах гэрээг байгуулах гэрээг  үзэглэнэ. Утас: 99070054

09:30 цагт Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргана.

10:00 цагт “Хайрын гар” аяны шилдэг бүтээл шалгаруулах уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн засаг захиргааны V байр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт болно. Утас: 98648204

10:00 цагт МУБИС-ийн Хичээлийн төв байрны 207 тоот танхимд МУБИС-ийн “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийн болзлыг хангасан I-IY курсийн сурлага, урлаг, спортоороо амжилт гаргасан тэргүүний 27 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 99048082

11:00 цагт Интер номын дэлгүүрт Өвөр Монголын яруу найрагч Бүрэнтөгсийн Тогтомжийн "Харанхуйд Цэнхэртэхүй" номын нээлтийн ёслол болно. Утас: 9965 8530, 99291625

11:00 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд /Ганц худаг/ баригдсан 202 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 99008498, 99810808

11:00 цагт ШӨХТГ-ын зааланд тус газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалтуудын дүгнэлтийг олон нийтэд мэдээлнэ. Утас: 95521020

11:00 цагт “Өнөөдөр” сонины морин жилийн алдартнуудыг өргөмжлөх ёслол Улаанбаатар зочид буудлын VI давхарт “Хөх асар” танхимд болно.

11:00 цагт “Нийслэлийн хүүхэд хамгааллын үйлчилгээний төв”-ийн нээлт Нийслэлийн засаг захиргааны V байр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт болно. Утас: 98648204

11.30 цагт Нийслэлийн төсвийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэн баригдсан Чингэлтэй дүүргийн V цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа болно. Арга хэмжээнд БСШУ-ны дэд сайд Б.Тулга, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Чингэлтэй дүүргийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцоно. Утас: 93201085, 93091389

12:00 цагт XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярыг угтан Баянгол дүүргийн ИТХ, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах комиссоос “Ган зам” XX сургуулийн урлаг зааланд Баянгол дүүрэгт харъяалагддаг 99 хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд ач зээ, өөрөө тэрхүү хэлмэгдүүлэлтэнд өртөж бие сэтгэлийн зовлон үзсэн таван хүнд хүндэтгэлийн зоог барин, гарын бэлэг гардуулах гэж байна. Утас: 91426622, 95788279

13:20 цагт НДЕГ-ын байранд 2015 онд ЭМД-аар үйлчлэх  эмийн сангуудтай байгуулах гэрээг  үзэглэнэ. Утас: 99070054

15:00 цагт Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаан болно. Энэ удаагийн хуралдаанаар " ХАА-н салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх" асуудлыг хэлэлцэх бөгөөд мөн " Завхан-Буурал" ямааны үүлдрийн тодорхойлолтыг авч үзнэ. Хуралдаан ХХААЯ-ны IX давхарт болно. Утас: 99072224

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17460
0 эможи
keyboard_arrow_up