Улаанбаатарт 7 хэм хүйтэн

2015 оны 2 сарын 11

2015 оны хоёрдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлНутгийн баруун хагаст үүлшинэ,зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон ,Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны хоёрдугаар сарын 12-ноос хоёрдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 15-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17458
0 эможи
keyboard_arrow_up