ХУД-ийн ИТХ-аас сургалт зохион байгууллаа

2015 оны 2 сарын 10

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Иргэний оролцоо, зохион байгуулалтын хэлтэс,  дүүргийн насан туршийн боловсролын төвтэй хамтран  2015 оны сургалтын төлөвлөгөөний дагуу хороодын Иргэний танхимын  ажилтнуудыг  чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг Шинжлэх ухаан техниологийн Их сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн багш доктор,профессор Т.Амаржаргал “Харилцааны ур чадвараа хөгжүүлэх нь” сэдвээр 4 цагийн лекц семинарыг амжилттай хөтлөн явуулаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17436
0 эможи
keyboard_arrow_up