Мал аж ахуйн салбарт хамтран ажиллана

2015 оны 2 сарын 10

Хүнс , хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Швейцарын хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга хатагтай  Дэнис Крисан Люти  тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Сайд Р.Бурмаа уулзалтын  эхэнд Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Монгол Төмс хөтөлбөр”-ийн үр дүнд Монгол Улс дотоодын төмсний хэрэгцээгээ бүрэн хангадаг болсоныг онцлон тэмдэглээд Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд  Швейцарын Холбооны Улс, тэр дундаа Швейцарын хөгжлийн агентлагийн туслалцаа онцгой ач холбогдолтой байсныг хэлээд талархал илэрхийлэв. 
Мөн хоёр  тал “Ногоон алт” төслийн хүрээнд бэлчээрийн зөв зохистой ашиглалтыг хэвшүүлэх, малчдын хоршоог байгуулах, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол Улсын баруун бүсийн 7 аймгийг шүлхийгээс эрүүл бүс болгоход анхааран ажиллаж байгаа нь цаг үеэ олсон ач холбогдолтой төслүүд болохыг хоёр талаас хүлээн зөвшөөрөн цаашид энэхүү хамтын ажиллагаагаа хүрсэн түвшинд нь тогтвортой авч явахаар тохиролцлоо.
Хатагтай Дэнис Крисан Люти  хоёр  орны  хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, хүрсэн өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд тус агентлагаас Монгол Улстай 2016-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хүнс, хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлж байгааг хэлээд 2016 оноос мал аж ахуйн салбарт шинэ төсөл хэрэгжүүлэх болсныг дуулгалаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17432
0 эможи
keyboard_arrow_up