Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүллээ

2015 оны 2 сарын 10
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/111 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын хэсгийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүллээ. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ БУСДАД ШИЛЖҮҮЛЖ БАЙГАА ИРГЭН,
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын байршил /хороо/ Зориулалт Хэмжээ /м2/ Өмнөх эзэмшигч, ашиглагч Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Өмнөх шийдвэр
Баянгол дүүрэг
1 Б.Баттулга 3 Орон сууц, контор, үйлчилгээ 540 м2 Ш.Батцоож 3 жил 4 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/472
2 Б.Батчулуун 20 Аж ахуй, үйлдвэрлэл 2038 С.Ононбат 4 жил 6 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/920
3 Ж.Мөнхбилэг 20 Хүлэмж 272 Д.Жамбадүүрэн 3 жил 9 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/977
Баянзүрх дүүрэг
4 УБТ ХХК 26 Үйлчилгээтэй орон сууц 9648 Дүнжингарав ХХК /1550369м2/ 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2012 оны А/290
5 Инвексхоум ХХК 26 Үйлчилгээтэй орон сууц 19038 5 Эзэмшүүлэх
6 Инвекссервис ХХК 26 Үйлчилгээтэй орон сууц 23117 5 Эзэмшүүлэх
7 Инвексспортс ХХК 26 Үйлчилгээтэй орон сууц 18418 5 Эзэмшүүлэх
8 Инвексмэншоп ХХК 26 Үйлчилгээтэй орон сууц 28312 5 Эзэмшүүлэх
9 Инвексшүүз ХХК 26 Үйлчилгээтэй орон сууц 33063 5 Эзэмшүүлэх
10 Тэгшчухаг ХХК 26 Үйлчилгээтэй орон сууц 20000 5 Эзэмшүүлэх
11 Дүнжингарав ХХК 26 Үйлчилгээтэй орон сууц 1398773 5 Эзэмшүүлэх
Сонгинохайрхан дүүрэг
12 Г.Ганхүү 22 Зуслан 700 М.Гүржав 4 жил 6 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/499
Сүхбаатар дүүрэг
13 С.Гомборагчаа 6 Үйлдвэрлэл, үйлчилгээ 153 Ч.Оюунгэрэл 1 жил 03 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2011 оны 293,
Ү-2203018664
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17399
0 эможи
keyboard_arrow_up