ЦАГААН САР: Яагаад “Цагаан сар” гэж нэрлэсэн бэ

2016 оны 2 сарын 05

Монголчууд эрт дээр үеэс байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэж  мал аж ахуй  эрхлэн,  үр шимээр амьдарсаар ирсэн.  Тиймээс “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байжээ.

 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулсаны дараа  “Цагаан идээний баяр”-ыг  хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг Монгол зурлагаар, од гаригсийн байршил, сарны тооллоор тоолон эдүгээ бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай

Монголчууд сүүг эх хүний  эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр,  байгаль эх дэлхийдээ сүүн цацлаа өргөн ирсэн нь  сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэсэн аж. Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглон наадан битүүрдэг уламжлалтай. 

“Цагаан сар”-аар  ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй бөгөөд  шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Угтан золгож, учирах баясах энэхүү баяраар  уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь  хамгийн чухал зан үйл хэмээн Монголчууд үздэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
24
haha an post
4
wow an post
6
yay an post
8
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
5
17393
86 эможи
keyboard_arrow_up